2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Үнийн өсөлт иргэдэд хүндээр тусаж буй энэ цаг үед эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй.
Үүний тулд 107.3 тэрбум төгрөгийг татаасаар олгохоор төсвийн тодотголд тусгалаа.
Нэг уурын зуух дэлбэрч, асуудал үүсэхэд бид тог цахилгаангүй болох эрсдэл бий. Тиймээс ДЦС-уудад их засвар хийнэ” гэв.








































































