Мэргэжлийн тулааны UFC холбооны аварга асан Конор МакГрегор эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байна.
Тодруулбал, хохирогч Никита Ханд гэх эмэгтэй 2018 оны 12 дугаар сард Дублин хотод болсон нэгэн үдэшлэг дээр UFC-ийн тулаанч Конор МакГрегор болон өөр нэг хүн түүнийг хүчирхийлсэн хэмээн шүүхэд гомдол гаргасан байна.
Улмаар хохирогч Никита Ханд иргэний нэхэмжлэлээр 250 мянган еврог нэхэмжилж, үүнийг нь төлөхийг шүүхээс үүрэг болгосон гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Харин Конор МакГрегор шүүх хурал дээр сексийг зөвшилцсөн гэж маргалдсан бол тус хэрэгт шүүгдсэн хоёр дахь шүүгдэгчийг шүүхээс гэм буруугүй гэж үзжээ.
Эх сурвалж: Ройтерс агентлаг