БНСУ-ын Үндэсний ассамблейн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сук Ёлын тогтоосон цэргийн онц байдлыг цуцлахыг шаардах санал хураалт явуулав.
Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар парламентын олонх дэмжиж шаардвал цэргийн онцгой дэглэмийг цуцлах боломжтой.
Тиймээс санал хураалт явуулж Үндэсний ассамблейн 300 гишүүний 190 нь оролцож, бүгд санал нэгтэйгээр цэргийн онц байдлыг цуцлахыг шаардсан төслийг дэмжжээ.
Уг төслийг баталснаар цэргийн онц байдал зарлах Ерөнхийлөгчийн шийдвэр хүчингүй болно гэж Үндэсний ассамблейн даргын ажлын албанаас мэдээллээ.