Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсөв өргөн барьсантай холбогдуулж дараах мэдээллийг өглөө.
-800 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг 2025 оны улсын төсвийн төслөөс хаслаа. Ингэснээр гаалийн албан татвар, ХХОАТ, НДШ мөн дагаад хасагдсан. Эдгээр нь нийт 390 тэрбум төгрөгийн орлого байв.
Нийт 2.3 их наяд төгрөгийн зардлыг хасах шаардлага гарлаа.
Ирэх онд алдагдалгүй төсөвтэй байна. Төсвийн орлогыг хумьснаар эдийн засгийн идэвхжил буурна.
Ирэх онд хөндөөгүй буюу нийгмийн зардлууд, төгрөгөөр
-
Хүүхдийн мөнгөн тэтгэмж 1.6 их наяд
-
Эрүүл мэндийн даатгалын сан 2.3 их наяд
-
Нийгмийн даатгалын сан 5.9 их наяд
-
Хүүгийн төлбөр 1.3 их наяд
-
Цалингийн суурь 6.6их наяд
-
Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмж, хөдөө тогтвортой ажилласны тэтгэмж, хуульд заасан бусад тэтгэмжүүд 0.5 их наяд төгрөг.
НИЙТ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА.
Харин нийт 2.3 их наяд төгрөгийн дараах зардлыг хасжээ.
-
Урсгал зардал 0.7 их наяд
-
Хөрөнгийн зардал 0.8 их наяд
-
Гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд
Эх сурвалж: Сангийн яам