Сүүлийн жилүүдэд Япон улс ажлын дөрвөн өдрийн горимыг нэвтрүүлэхээр бодлогын түвшинд анхаарч байгаа билээ.
Энэхүү шийдвэр нь иргэдийнхээ ажлын болон хувийн амьдралын тэнцвэрийг сайжруулах, амьдралын чанар болон хүн амын өсөлтийг нэмэх зорилготой юм.
Чиба мужийн төрийн албан хаагчид ажлын дөрвөн өдөрт шилжжээ. Ингэхдээ цалин, ажиллах цагт өөрчлөлт оруулаагүй байна. Тодруулбал, тус мужийн удирдлагууд ажлын ачааллыг долоо хоногийн 4 өдөрт жигд хуваарилах замаар зохицуулах болно гэж мэдээлжээ.
Уг зохицуулалтад төрийн байгууллагууд болоод хувийн хэвшлийн компаниуд ч нэгдэж байгаа юм. Тухайлбал, “Microsoft Japan” зэрэг байгууллагууд ч уг системээр ажиллаж буй.
Түүнчлэн 2025 он гэхэд илүү өргөн хүрээтэйгээр энэ шийдвэрийг хэрэгжүүлэх гэж буйгаа албаныхан мэдэгдсэн.
Гэвч цаашид зарим ажилчид илүү цагаар ажиллах эсвэл орлогын хэмжээ багасах эрсдэлтэй тулгарах гэнэ.
Эх сурвалж: Tokyo Weekender