ЦУОШГ-аас ойрын таван хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
12-р сарын 14-16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2024 оны 12-р сарын 13-ны 20 цагаас 12-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -37…-42 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
2024 оны 12-р сарын 15-наас 2024 оны 12-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 16-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15-нд тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.