Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг өнөөдрөөс carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ.
Тус цахим системийг өнгөрсөн сарын 30-нд нээсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдэд захиалга эхлэх хүртэл цахим системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломж олгосон юм.
Иргэд дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг өгөх юм.
Гэхдээ улсын, олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг хангах ёстой.