Шадар сайд С.Амарсайхан “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төслийн нэгжийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус төсөлтэй холбоотой танилцуулга мэдээллийг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
💡Төслийн менежментийн зөвлөх багийн ахлагч Ц.Түмэнцогтод олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан чөлөөт бүсэд мөрдөх дүрэм, журам, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах;
💡Төслийн нэгж, зөвлөх баг, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллах;
💡Төслийн зураг төсөл болон цахим мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах;
Эдгээрийн хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг 14 хоног тутам эргэн танилцуулах чиглэлийг өглөө.