Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртэл өвдөгний бэртэл, зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаа мэдэгдлээ.
Ёкозүна Тэрүнофүжи 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн.
Тэрээр бэртлийн улмаас Жонидан хүртэл бууж 2019 оны Харү башёгаас 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн.
Ёкозүна цолтой барилдсан эхний хоёр башёдаа дарааллан түрүүлсэн Ховорхон Ёкозүна цолтонгуудын нэг болсон билээ. 2023 онд Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртсэн.
2024 оны Нагоя башёд 10 дахь түрүүгээ хүртэж хоёр оронтой буюу 10-аас дээш түрүүлсэн 15 дахь Ёкозүна болсон гайхалтай сэтгэл зүйтэй аварга билээ.