ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр:
-Өнөөдөр Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг.
Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан.
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй” талаар заасан байдаг. Шударгаар шүү.
Харамсалтай нь уг үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан.