Цаг уурын байгууллагаас ойрын 2 хоногтоо Улаанбаатар хот орчмоор шөнөдөө -30…-37 градусын хүйтэн хонох тул авто машинаа хучих, халаах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөлөө.
Маргаашаас төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.