“Монгол Улс өнгөрсөн онд 810 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авсан. Энэ нь хамгийн их жуулчин хүлээн авсан жил бөгөөд салбараас дотоодын эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Түүнийг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ноос зохион байгуулж буй “Tourism week-2025” арга хэмжээний нээлтэд оролцохдоо салбарын одоогийн амжилт, хэтийн төлөвлөгөөний талаар танилцуулсныг онцлон хүргэж байна. Тэрбээр үргэлжлүүлэн, “
-
Эко аялал жуулчлал 2034 он гэхэд 945 тэрбум ам.долларт хүрч, жил бүр 14 хувиар,
-
Адал явдалт аялал жуулчлал 2032 он гэхэд 1.7 их наяд ам.долларт хүрч, жил бүр 10 хувиар,
-
Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн аялал жуулчлал 2024 онд 1 их наяд ам.долларыг давж, жил бүр 13 хувиар өсөх төлөвтэй байна.
Манайхыг зорьж буй жуулчдын 47 хувь нь дэлхийн чиг хандлагын дагуу хурдацтай өсөж буй эко аялал жуулчлал, адал явдалт аялал жуулчлалаар ирж байна. Ийм ч учраас бид үүнийг дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах боломж гэж харах хэрэгтэй.
Мөн ганцаарчилсан аялал жуулчдын дунд трэнд болж, хайлт жилийн дотор 36 хувиар өсөж, хиймэл оюун ухаан аялал жуулчлалын бүхий л үе шатанд улам бүр нэвтэрч, хувь хүнд тохирсон санал, чатбот болон виртуал туслах үйлчилгээ эрчээ авч байгааг бид соргогоор хүлээн авах шаардлагатай.
Өнгөрсөн онд салбараас 1.6 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүлсэн нь “Welcome to Mongolia”, “Go Mongolia” зэрэг Монгол Улсыг олон улсад сурталчлах цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүн. 2022 онтой харьцуулахад 183 хувь буюу 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Агаарын тээврийн нислэгийн чиглэл, жуулчин тээвэрлэх даацыг нэмэгдүүлэх хүрээнд өндөр үр ашигтай зах зээлийн орнуудтай шинээр агаарын тээврийн хэлэлцээр байгуулах, нислэгийн зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлж, 2024 оны байдлаар давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2 сая гаруй зорчигч тээвэрлэсэн амжилтыг үзүүллээ.
Мөн АНУ-ын United airlines компани ирэх 5 дугаар сараас Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон.
2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, 1 жуулчны Монгол Улсад зарцуулж буй 2000 ам.долларыг 4000 ам.доллар болгож, 2 дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарын орлого 8 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх боломжтой бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд жил бүр 15 хувиас дээш өсөлтийг үзүүлэх шаардлагатай юм. Энэ бол боломжгүй тоо биш. Гагцхүү нэгдсэн, оновчтой стратеги төлөвлөгөө, нягт хамтын ажиллагаа, тогтвортой хөрөнгө оруулалт хамгийн чухал” гэлээ.
“Tourism week-2025” арга хэмжээ тав хоног үргэлжилнэ. “Бүсчилсэн хөгжил ба Аялал жуулчлал” сэдвийн дор салбарын 400 орчим аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.