Манай улсад өдөр бүр 1 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 2 хоног тутамд 1 эмэгтэй тус өвчний шалтгаанаар нас барж байна.
Энэ нь жилд 4712 хүн умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа юм. Тиймээс вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд үүсч болох эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Умайн хүзүүний хавдрын шалтгаан хүний папиллома вирус байдаг. Уг вирусийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү, ургацаг, шодойн хавдар, амны хавдраас хамгаалдаг байна.
Иймд Хавдар судлалын үндэсний төвөөс орон даяар үргэлжилж буй Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.