🇲🇳🇺🇿Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр Ташкент хотноо болж байна.
Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсын Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар албан хэлцэл хийлээ.
Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Узбекистаны хэсгийн дарга Ж.А.Ходжаев хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, Ташкент хотноо анх удаа зохион байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаас үр дүнтэй, бодитой, ажил хэрэгч шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Мөн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Узбекистаны хэсгийн дарга Ж.А.Ходжаевтай өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотноо уулзахдаа ярилцсан хоёр орны хамтын ажиллагааны олон санаачлага энэхүү хуралдааны үеэр бодит ажил хэрэг болж байгааг цохон тэмдэглэлээ.