Санкт Петрбург хотод гарсан дэлбэрэлтийг Киргиз үндэстэн үйлдсэн гэдгийг
албаны эх сурвалжууд нотоллоо. CNN агентлагийн мэдээлснээр халдлага үйлдсэн гэмт этгээд
болох Акбарджон Джалилов нь Киргиз улсын иргэн хэмээн бичжээ. Одоогийн байдлаар халдлагын улмаас 11 хүн нас
барж бэртэж гэмтсэн хүний тоо 51-т хүрсэн гэж ОХУ-ын эрүүл мэндийн сайд
Вероника Скворцова мэдээллээ. Уг халдлагын талаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд
Трамп эмгэнэл илэрхийлж туслахаа илэрхийллээ. Халдлага үйлдсэн гэмт этгээдийг одоогоор
эрэн сурвалжилж байна.
Үндэстэн агентлаг