5-нд Казахстаны ерөнхийлөгчийн ордноос мэдээлснээр, Казакстаны ерөнхийлөгч С.Назарбаев зарлиг гаргаж, ОХУ Казахстанд Евба цэргийн баазийг эргүүлэн өгөх тухай Орос, Казахстаны гарын үсэг зурсан протоколыг зөвшөөрсөн байна.
Энэ протоколоос үзвэл, Казахстан улс ОХУ-д түрээлслүүлсэн Емба цэргийн баазийг эргүүлэн авсны дараа цэрэг дайны зориулалтаар ашиглахгүй, харин хөдөө аж ахуй, уул уурхайн зориулалтаар ашиглах юм байна.
1996 оны 10-р сард Казахстан, Орос хоёр орон Емба цэргийн баазийг түрээслэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан юм. Казахстаны санхүүгийн яамны мэдээллээс үзвэл ОХУ жил бүр Казахтанд 718 мянган ам.долларын түрээсийг Емба цэргийн баазад зарцуулдаг байна. 2016 оны 10-р сард хоёр орон Емба цэргийн баазийг эгүүлэн өгөх протоколд гарын үсэг зуржээ.
Емба цэргийн бааз зэрэг нийт 4 цэргийн баазад ОХУ-ын үйл ажиллагаа явуулж, Казахстан улсад жилд 20 сая 700 мянган ам.долларын түрээс төлдөг байна.