Хөлбөмбөгийн клубуудын хамгийн том тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолт эхлээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр орой болох байсан Боруссиа Дортмунд болон Монако багуудын тоглолт өнөөдөр орой болохоор хойшлогдсон байна. Учир нь Дортмунд багийн тамирчдын автобусны ойролцоо хэд хэдэн жижиг дэлбэрэлтүүд болсон байна. Тамирчид бэртэж гэмтээгүй боловч үүнийг олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Дортмунд багийн менежер цэвэр тамирчдад чиглэсэн халдлага боллоо. Бид цэвэр шударга өрсөлдөх мөн тамирчдын аюулгүй байдлыг чанд сахих ёстой гэжээ.