Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид өчигдөр гарсан ослын талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ослын талаар ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар мэдээллээ. Тэрбээр
\” өчигдөр 17.40 минутын орчимд осол гарсны улмаас хоёр цэргийн албан хаагч амь
үрэгдэж найман цэргийн албан хаагч хүнд, хөнгөн бэртэл авсан.
Амь үрэгдсэн Ахмад Б Мөнгөншагай, Б.Ариунболд нарын ар гэрийнханд гүнээ
эмгэнэл илэрхийлж байна.
Ахмад Б.Мөнгөншагай 30 настай эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Энхийг
сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай. Зэвсэгт хүч хэд хэдэн
албанд алба хашиж байсан.
Б.Ариунболд 24 настай эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Судан улсад энхийг
сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай албан хаагч байсан.
Энэ үеэр Цэргийн эмнэлгийн орлогч дарга Ц.Сүхбаатар \”Шархадсан найман цэргүүдийг Улаанбаатар хотын цэргийн эмнэллэгт хүргэсэн байгаа.
Одоогоор ослын улмаас хөнгөн эдийн бэртэлтэй байна. Шархадсан найман албан хаагчдид 22-28 залуучууд байсан. Осол болсон даруйд цэргийн эмнэлгийн \”Б\” бүрэлдэхүүн
шуурхай ажиллаж анхан шатны тусламж үзүүлсэн.
Цэргийн эмнэлгийн 2
шуурхай бүлэг ажилласан 19.58 цагт яаралтай
тусламж үзүүлсэн. Ослын улмаас хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орсон. Үлдсэн зургаан албан хаагчид зөөлөн эдийн гэмтэл, бага зэргийн цус алдалттай, гуя, гары сарвуу
мөчдөөр зөөлөн эдийн бэртэл авсан. Одоогооор эмийн эмчилгээ хийгдэж байна\”.
Мөн амь үрэгдсэн албан хаагчдийн ар гэрт цэргийн албан хаагчийн тэтгэвэр
тэтгэмжийн хуулинд заагдсанаар байлдааны үүрэг гүйцэтгэх, энхийг дэмжих үйл
ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгсэл, сум тэсрэх бодистой үүргийнхээ
дагуу харьцах гэх мэт үйл ажиллагаанд гарсан ослын улмаас нас барсан цэргийн
албан хаагчид үндсэн цалингийн 10 жилтэй тэнцэх тэтгэмжийг олгоно гэсэн заалт
байгаа. Үүний дагуу тэтгэмжийг олгоно. Түүнээс гадна тухайн гэр бүлийн гишүүд
нь хөдөлмөрийн чадваргүй ийм гишүүн байсан тохиолдолд тэжээгчээ алдсаны
тэтгэвэр олгох хуулийн заалттай. Энийг холбогдох байгууллагууд судлаад хариуг
нь гаргах байх. Өнөө өглөө ЗХЖШ-аас нас барсан албан хаагчдийн ар гэрт
тэтгэмжийг олгохоор болсон” гэж ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар мэдээллээ.