Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47.6 мянга болж, 34.4 (72.2%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 (27.8%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний улиралд ажилгүй 18.8 мянган иргэншинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.2 (35.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 (38.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 6.0 (26.9%) мянган хүнээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Эх сурвалж:ҮСХ