Архангай аймгийн Чулуутын хавцал нь Монгол орны хамгийн үзэсгэлэнт байгалтай газруудын нэг билээ. Энэхүү үзэсгэлэнт газарт 150 метр урттай шилэн гүүр барих ажилыг эхлүүлжээ. Одоогоор гүүрний ажил 10 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Томоохон бүтээн байгуулалтын энэ ажлыг улсын их баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Шилэн гүүрэн дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн сонин, содон тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэр шимтэх боломжтой юм байна. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах гэнэ.
Тус гүүр баригдвал дэлхийн дөрөв дэх шилэн гүүр болох юм байна.