Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 21. Сумьяа гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй, хөх нохой өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.