Уг нь УИХ-ын танхимд хууль батлах зорилго бүхий 76 тойргийн төлөөлөл суух ёстой л доо. Яах вэ, 76-аас тавин хувь нь чуулганы танхимд байвал хууль хэлэлцэж батлах нөхцөл бүрдлээ гэж үздэг. Гэтэл хэд хоног маргааны бай болоод байсан \”Зөрчлийн хууль\”-ийг хэлэлцэж батлах даа 76-лаа бус харин 16 хүн сууж, бусдынхаа кнопыг дарах чиглэлээр хууль баталцгааж байна. Амьдралд хэрэгждэггүй, хөрсөнд буудаггүй, гурав хоногийн настай хуулиуд 76 гишүүдээс бус харин тэдний өмнөөс кноп дардаг цөөн тооны гишүүдийн саналаар л батлагдсаар байгаа энгийн жишээг танилцуулья. УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”Зөрчлийн тухай хууль\”-ийг хэрхэн хэлэлцэж баталж байгааг дүрс бичлэгээр баталгаажуулсан байна. Ингэж хууль баталж, ард түмнээ төлөөлсөн нэр зүүж байхаар нэр төртэйгээр огцрох хэрэгтэй л дээ. МАН уг нь олонх. Тэд энэ парламентэд 65-лаа. Гэвч О.Баасанхүүтэй нийлээд 16-хан хүн л хууль баталж байна шүү дээ.