• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 13
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

    Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

    Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

    Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

    ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

    Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай байна

    Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

  • Улс төр
    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

    З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

    С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн

    ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө

    Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно

    С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

  • Эрүүл мэнд
    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

No Result
View All Result

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг зохистой шийдэх боломж бий гэж би боддог

by
2017-05-04 09:59
in Улс төр
0
SHARETWEET

\"\"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт \”Уурхайчин” соёлын ордонд болсон юм.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

\”Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа 5 чиглэлд чиглүүлж ажиллалаа. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хамгийн гол ажил бол улс орноо дотоод, гадаадад төлөөлнө гэсэн байдаг. Нэгд, гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлэв, хоёрт, монголчуудын уламжлал, ёс заншил, монгол дархлаа бий болгох чиглэлд ямар үйл ажиллагаа явуулав, гуравт, шүүх эрх мэдэл, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ямар ажил хийв, дөрөвт, ногоон хөгжил, бүтээгчдээ дэмжих чиглэлд юу хийв, тавд, шууд ардчилал, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо гэсэн чиглэлд ажилласан.

Би Ерөнхийлөгчийн ажил авсан эхний өдрөө өмнөх бүх Ерөнхийлөгчийн сууж байсан ажлын өрөөг Иргэний танхим болгохоос  ажлаа эхэлсэн. Өөрөө Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд шилжиж орсон. Төрөөс гарах гэж байгаа, гарч байгаа шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлддөг байя. Учир утгыг тайлбарладаг болъё гэж анх удаа Төрийн ордонд Иргэний танхим  байгуулахаас ажлаа эхэлсэн. Энэ үйл ажиллагаа цаашаа маш хурдтай өргөжиж бүх аймаг, сум болгон, Улаанбаатарын дүүрэг, хороо бүр  Иргэний танхимтай болсон. Шат шатандаа гаргаж байгаа шийдвэрээ иргэддээ ойлгуулж хамтарч ажиллах нь чухал гэсэн чиглэл барьж ажилласан.

Шууд ардчиллын талаар 3 удаа хэлэлцүүлэг хийж, 7000 гаруй багш бэлтгэсэн. Иргэдтэйгээ хамтарч ажиллах гэдэг бол нэлээд их хүч, санаачилга зарцуулсан ажил байгаа юм.

Энэ 5 чиглэлээс аваад үзэхэд Засгийн газар дангаараа, УИХ дангаараа, эсвэл нэг Засгийн газрын гишүүн дангаараа шийдэх боломжгүй ажлууд байгаа юм. Миний хамгийн гол барьж авсан ажил бол Засгийн газар, эсвэл УИХ барьж авахаас заримдаа зүрхшээдэг, барьж авч явуулах тодорхой механизм байхгүй чиглэлийн үйл ажиллагаануудыг барьж авч ажиллая. Гол нь орон нутгаа, иргэдээ дэмжсэн бодлого явуулъя гэж ажилласан.

Өнгөрсөн хугацаанд гарсан нэг том амжилт бол Орон нутгийн хөгжлийн санг бий болгох ажлыг 3-4 жил УИХ-ын хүрээнд тавьж, Засгийн газартай ярьж маш эрчимтэй ажилласан. Сүүлийн 3-хан жилд Монгол Улсын хэмжээнд орон нутаг руу 600 тэрбум төгрөг хуваарилуулж чадсан.Өмнө нь сумдын түвшинд хөрөнгө оруулалтын талаар бараг ярьдаггүй байлаа. Аймагт гэхэд нэг, хоёр тэрбум төгрөгөөс хөрөнгө оруулалт нь хэтэрдэггүй байсан. Тэгвэл Орон нутгийн хөгжлийн сангаас Эрдэнэтэд хамгийн дээд талдаа 16  тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байсан. Харамсалтай нь хасагдсаар байгаад одоо 5 тэрбум төгрөг болсон. Уг нь энэ мөнгийг хасах ёсгүй.

Би Орон нутгийн хөгжлийн сангийн талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулж болохгүй. Хүн амын тоог харгалзана. Газар нутгийн алслагдсан байдлыг харгалзана. Улс орны эдийн засагт хөрөнгө оруулалт оруулж байгаа хувь нэмрийг харгалзана гэсэн томъёолол гаргасан. Орон нутагт ирсэн эрх бүхий хүмүүсээс та нар Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг л шаардаж байгаарай. Сүүлийн гурав дөрвөн жилд манай сум, аймгийн төвүүд, Эрдэнэт ч адилхан, нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдсөн. Санхүүжилт ирэхээр хүмүүс хамгийн түрүүнд ойр орчны дутагдсан асуудлаа шийддэг. Гэрэлтүүлэг тавья, хогноосоо салъя, явган хүний зам тавья гээд эхэлдэг. Худаг гаргаж, сумдад ногоон байгууламж байгуулж эхэлсэн. Сумдын өнгө сайхан болоод ирвэл Монголын өнгө өөрчлөгдөөд ирнэ. Дарга нар асуудлыг Улаанбаатараас шийднэ гэж боддог. Тэд орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг мэдэхгүй. Тэд Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хасч байгаа ч бүр мөсөн зогсоож чадахгүй. Одоо миний шаардаж байгаа зүйл бол миний санаачилсан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг л баталж өг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулж болохгүй. Эрдэнэтэд 16  тэрбум төгрөгөөс 5 тэрбум төгрөг болтол хасагдлаа. Одоо болно.

1990 оноос өмнө Монголын улс төрийн удирдах эрх Кремльд байсан. 1990 оны хувьсгалаар тэр эрх Монголд ирсэн. Одоо Улаанбаатарт ирсэн тэр эрх мэдлийг орон нутагт, ард иргэдэд хүргэх ёстой. Хамгийн гол эрх нь ард иргэдэд санхүүгийн эрх олгох явдал.

Тэгээд би Шилэн дансны тухай хууль санаачилсан. УИХ-аас 3 удаа буцааж байж  баталж өгсөн. Гэхдээ амин сүнс болсон зарим заалтыг хассан. Хариуцлагын талыг нь алга болгосон.

Монголд улс төр хариуцлагын тогтолцоог бүрэн бий болгож чадсангүй. Үүний төлөө 8 жил зүтгэлээ, болохгүй л байна. Гэхдээ иргэдийн авч байгаа мэдээлэл нэмэгдэх хэрээр энэ асуудал шийдэгдэж таарна. Хариуцлагын хууль санаачлаад тэнд улс төрийн хариуцлага гэж юу юм, ёс зүйн хариуцлага гэж юу юм, захиргааны хариуцлага гэж юу юм, эрүүгийн хариуцлага гэж юу юм, бүгдийг томъёолж оруулж өгсөн. Сая би УИХ-ын хаврын чуулганд орж үг хэлсэн. Хариуцлагын талаар л би ярьсан. Та нар үнэхээр хариуцлагатай болъё гэж байгаа бол энэ хуулиа батлуулж өг гэсэн.

Элбэгдорж гэдэг хүнтэй хамт Монголын төрийн бодлогын хар хайрцаг яваад өгч болохгүй. Би анх Эрдэнэт хотоос АИХ-ын депутатаар сонгогдож, Улсын Бага Хурлын гишүүн болсноос хойш 27 дахь жилдээ Монголын улс төр дотор явж байна. Түүнээс 8 жил нь Монголын Төрийн тэргүүнээр ажиллалаа. Энэ суудал бол Монголын төлөө юм боддог хүнд юм бодуулдаг суудал юм. Тулгамдсан асуудал болгоныг дундуур нь ороод гарсан юм шиг ойлгодог болдог.

Шинээр улс төрд орж байгаа хүмүүсийг харахаар бидний 1990 онд гаргаж байсан алдааг, 1992 онд УИХ-ын гаргаж байсан алдааг давтах хандлагатай л байгаа. Уг нь аливаа үндэстэн тэр туршлагыг шингээж аваад үлддэг байх ёстой. Шингээхдээ сайн удирдагч бол хууль дүрэм болгоод, соёл болгоод явдаг байх ёстой. Хууль дүрмийг буцааж болохгүй, улам цаашаа төгөлдөржиж явна. Түүнийг ард түмэн шаарддаг.

Улстөрчид хариуцлагаас зугтдаг. Улстөрчид хариуцлагын тухай ярихаас нүүр нь улайдаг. Холддог. Миний ганц онцлог бол түүнийг барьж авч шийдүүлэхийн төлөө л явдаг. Болохгүй байгаа юмыг шийд гэж хүмүүс биднийг сонгосон гэж би өөрөө ойлгодог. Зарим улстөрчид болохгүй байгаа юмыг ашиглах гэж гарч ирдэг. Үүнийг зогсоох ёстой. Дараагийн эрх баригч нь миний ээлж гэж орж ирж байна шүү дээ. Миний өөрийн үнэт зүйл бол үүнийг хуулиар зогсоох ёстой.

Би анх 2009 оны 6 дугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө үүнээс цааш авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол төрд өршөөл байхгүй шүү, үүнээс өмнөхийг өршөөе гээд Өршөөлийн хууль гаргаж байсан.

Шүүхийн шийдвэрийг ил болгосон. Ил болсон учраас шүүгчид шийдвэрээ асар хариуцлагатай гаргадаг болсон. www.Shuukh.mn гэдэг веб сайтад 2012 онд 60 мянган хүн хандаж байсан. Одоо жилдээ давхардсан тоогоор 3 сая хүн ордог боллоо.  Тэнд 275 мянга орчим хэргийн материал байхад жилд 150 мянган шүүхийн шийдвэрийг иргэд татаж авч уншиж байгаа. Энэ тохиолдолд шүүгч хариуцлагатай болдог. Энэ нь иргээд ард түмэнд л ашигтай.

Одоо шүүхээр орж байгаа нийт хэргийн 20-25 хувь нь эвлэрүүлэн зуучлахаар дамжиж байгаа. Хүмүүс мөнгө зээлсэн байдаг, гэр бүлийн маргаан гардаг, хүний амьдралд янз бүрийн л юм болдог. Шүүхээр ороход нэг нь шийтгэгдээд, нөгөө нь хохирлоо ч төлүүлж чадалгүй, хоёулаа хохирдог. Одоо хэн нэгийг нь хорих биш, маргаанаа зохицуулаад, төлбөрөө төлөөд гарч байна. Эвлэрүүлэн зуучлуулсан нийт хэргийн 95 хувь нь үүгээр амжилттай шийдэгдсэн байна. Шүүх үйлчилгээний байгууллага болж хувирсан. Энэ бол ард түмэндээ зориулсан шинэчлэл. Үүнийг цаашаа аваад явах хэрэгтэй.

Шүүхийн барьдаг хамгийн гол хуулиудыг одоо УИХ хэлэлцэж байна. Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль гээд хуулиуд орно. Энэ дөрөв батлагдаад хэрэгжээд эхэлсэн байхад Монголд шүүх эрх мэдлийн салбарт одоогоор хийх ёстой ажлын 70-80 хувийг хийлээ гэж хэлж болно.  Үүнийг барьж аваад хийх албан тушаалтан Ерөнхийлөгчөөс өөр алга. Ийм учраас л энэ рүү орж байгаа юм.

Монголын соёл, уламжлалтай холбоотой асуудлыг Ерөнхийлөгч л анхаарахгүй бол хэн ч анхаарахгүй. Хүүхдээ төрсөн цагаас нь л Монгол болго. Дараа нь тэр хүүхэд бусад орны туршлага, эрдэм мэдлэгийг олж аваг. Ерөнхийлөгчийн төсөв 2013 онд 11,5 тэрбум төгрөг байсан. Одоо 4,5 тэрбум төгрөг болсон. Ерөнхийлөгчийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж л хоёр зүйл хасагдсан.  Би төсвөө жилд 60 хувиар бууруулж байгаа. Төрийн байгууллага ингэж ажиллаж болж байгаа. Түүнээсээ илүүчилж Монголын эртний түүхийн боть номуудыг хэвлүүлж, Төв номын сангийн бүх номыг цахимжуулсан. Монгол хэлний цахим тольтой болгосон. Тэнд хүмүүс өөрсдөө дэлхийн хаанаас ч үг нэмж болж байгаа. Сүүлийн 4-5 жилд монгол хэл гайхамшигтай баяжсан. Монгол бахархлыг хүн бүрт, ялангуяа залуу үедээ суулгаж өгөх хэрэгтэй. Тэгж байж эх орноо хайрладаг болно. Үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч явахгүй бол өөр хэн явах вэ?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Үндсэн хуульд эдийн засгийн талыг жаахан орхичихсон юм. Наад зах нь \”Төсвийн орлого, зарлага тэнцүү байна” гэсэн нэг өгүүлбэр оруулж өгөх хэрэгтэй. Өнөөдөр манайд орлогоосоо зарлага нь 18 хувиар давж байгаа. Тийм улс амьдрах хэцүү. Зарлага хэтэрвэл Сангийн сайд шууд огцордог болгож заах хэрэгтэй. Ингэхэд төсөв цэгцэрнэ. Монголын төрд хариуцлагын тогтолцоог хийж явах хэрэгтэй.

Өрийг байх байранд нь тавих хэрэгтэй. Өр ДНБ-ний 86 хувьд хүрлээ, 100 хувь гараад явчихлаа гээд яриад, маргалдаад байгаа. Энэ байдал 60 хувиас дээш гарвал Засгийн газар хариуцлага хүлээдэг байх ёстой. Төрийн зарах мөнгөний хэмжээ ДНБ-ний 40 хувиас дээш гарах ёсгүй. Одоо бол 60 хувиас дээш гарч байгаа.

Би 2004 оны 8 дугаар сард хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд болсон. 2005 оны дүнгээр Монгол Улсын төсөв түүхэндээ анх удаа ашигтай гарсан. Яагаад гэхээр гарч ирээд л авлигатай тэмцсэн. Түүнээсээ болж  огцорсон. 2006 оны 1 дүгээр сард намайг УИХ-аар огцруулсан. Тэгэхэд 160 тэрбум төгрөгийн илүүдэлтэй төсвийг би дараагийн Засгийн газартаа өгсөн. Дараагийн Засгийн газар гарч ирээд цалинг 3 дахин, тэтгэврийг 3 дахин нэмж байсан.

Улстөрч зоригтой, хариуцлагатай байх ёстой. Тэгэхэд Хариуцлагын хуулийг өмнөх УИХ ч, одоогийн УИХ ч баталж өгөхгүй байна. Үүнийг Монголын ард түмэн бүгдээрээ шаардах ёстой. Сүүлийн үеийн улстөрчид харин ярьдаг болсон байна. Энэ 76 гишүүний 41 нь шинээр сонгогдсон. Би УИХ дээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар 10 цаг ярьсан, миний ярьсныг УИХ-ын гишүүд дотно хандаж хүлээж авсан” гэлээ.

Үүний дараа тэрээр иргэдээс тавьсан асуултад хариулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуултад хариулахдаа \”Үйлдвэрийн хаягдал дээр ажиллана гэдэг \”Зэс эрдэнийн хувь” компанийн санаачилга зөв. Монгол Улс уул уурхайн их баялагтай ч маш их зүйлийг хаядаг. Хаягдлаа яаж эргүүлж баялаг болгох вэ гэдэг дээр манайд бодлого дутуу явж ирсэн. Үүнийг бид шийдвэрлэх шаардлагатай болсон. Хүн өөрөөсөө гарч байгаа хаягдлыг хүртэл шийдэж чадаагүй байх юм бол тухайн нийгмийг иргэншсэн, хөгжилтэй нийгэм гэж бодох аргагүй. Энэ асуудал Улаанбаатарт бүр илүү яригдаж байгаа. Сүүлийн үед төв, суурин газруудад яригдаж байна. Хаягдлаа эргүүлж баялаг болгох аргууд байна. Энэ талаар гарч байгаа санаачилгуудыг ажил хэрэг болгох тал дээр дэмжих хэрэгтэй. \”Зэс эрдэнийн сан”-г санаачилсан иргэдэд дэмжлэг үзүүлж, аль болох хамтарч, ойлголцож ажиллах ёстой. Хоёр жилийн хугацаанд үйлдвэр барихаар газар олгосон. Хоёр жилдээ үйлдвэр баригдалгүй хугацаа нь дуусаад, эрх нь хураагдсан. Эргээд энэ тухай ярих боломжтой гэж холбогдох хүмүүс ярьж байсан. Эрдэнэт үйлдвэр, энд байгаа хүмүүстэйгээ яриад асуудлыг ойрын хугацаанд шийдэж болох байх аа гэж бодож байна. Би үүнд анхаарч ажиллах болно. Асуудал шийдэгдээд, ажлын байр бий болоод, монголчууд хаягдлаа олон улсын стандартад нийцсэн байдлаар аюулгүй ашигладаг болчихвол  монголчуудад, эрдэнэтчүүдэд хэрэгтэй. Аль нэг зүйлийг улстөржүүлж, мушгих байдлаар хандаж болохгүй.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд сэтгэл зүрхээрээ хандаж ирсэн. Анх би дунд сургууль төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байсан юм. Цалинг сард 2 хувааж өгч байсан. Анх 180 төгрөгийн цалин аваад их баярлаж, гэртээ авч очиж байснаа сайн санаж байна. Миний ажлын гараа эхэлж байсан, анх ажилчны эгнээнд орж, гараа тосдож, ажилчны хувцас өмсч явсан газар маань Эрдэнэт. Тийм учраас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал гарахад улс орны эрх ашиг, иргэдийнхээ эрх ашгийн үүднээс хандах байр суурийг барьж ирсэн. Надад өөр ямар нэг сонирхол байхгүй.

Эрдэнэт үйлдвэр олон улсын стандартад нийцсэн удирдлагатай болох ёстой. Хэний, хаанахын өмч байна гэдэг гол нь биш. Удирдлага нь ямар зарчим барьж ажиллаж байна гэдэг л гол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн бүх орлого, зарлага, худалдан авалт шилэн болох ёстой. Үе үе аудит, хөндлөнгийн байгууллага орж шалгадаг байх ёстой. Одоо ямар нэг байдлаар 6100 хүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Түүний цаана нэг гэр бүлийн 4-5 хүн байна. Ах дүүгээр нь авч үзвэл эрдэнэтчүүдийн бараг гуравны нэгийн хувь заяа шууд  Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Хүний гаргаж байгаа шийдвэрт ямар сайн зүйл байна гэдгийг эхэлж хардаг зан суртахуунтай байх ёстой. Нийгмийн сайн сайхныг дэмжиж, хамтарч ажилладаг чиглэл рүү цаашид явах байх.

Эрдэнэтийн 51:49 хувийн асуудал гарч байхад би өнгөрсөн жил наадмын өмнө хэлж байсан. Энэ үйлдвэртэй холбогдож гарч байгаа асуудлууд нэгд, Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой. Хоёрт, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтэд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ улстөрчдийн ээлжит тоглолтоо хийдэг талбар болж хувирсан. Үүнээс хожиж байгаа зүйл байхгүй.

Хуулийн асуудал байвал хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй. УИХ-ын түвшинд шийдэх шаардлагагүй. Мөнгө төгрөгийн эргэлзээ байгаа бол худалдаж авсан юм уу, оролцсон аж ахуйн нэгж л хариуцлага хүлээнэ. Төр авлаа гээд, төр хариуцлага хүлээж байгаа нэртэй хариуцлагагүй байдлыг өөхшүүлдэг. Энд хоёр нүд зэрэг нээлттэй байсан бол эрдэнэтчүүдэд хэрэгтэй байсан байх гэж боддог. Шахаа, хүний оролцоотой зүйлүүд шахагдах тийшээ явж байснаа сая эргээд төрийн мэдэлд ирлээ гэхэд эргээд цуглаж байгаа сурагтай байгаа юм. Тэр харамсалтай. 51:49 гэдэг асуудлаа монголчууд ярьж байгаад нэг тийш зөв шийдэж чадах байх гэж би хувьдаа бодож байгаа.

Төрд гуравны нэг нь, хувьд гуравны нэг нь, ард иргэдэд нээлттэй хувьцаагаар гуравны нэгийг гаргах замаар, хяналттайгаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдвэл яасан юм бэ гэдэг саналаа ч би өмнө нь хэлж байсан. Ингэж явах боломж бий гэж би хувьдаа боддог. Энэ үйлдвэрийн цаашдын хувь заяаны талаар талаар зөвхөн төр биш, хувийн хэвшлийнхэн санаа зовдог, хамтарч хөрөнгө оруулдаг, хамтарч шинээр бизнес бий болдог, хамтарч хөрөнгө оруулалт нь иргэдэд ашигтай байдлаар шийдэгдэх юм бол зөв байсан байх.

Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан удирдлагууд сэтгэлээ өгч сайн ажиллаж байсан гэж би боддог. Эмчилгээ, оношлогооны төв байгуулсныг зөв гэж боддог. Энэ бол Орхон аймагт үлдсэн их сайн хөрөнгө оруулалт гэж боддог. Анхдагчдаа хүндэтгэх, хамтарч ажиллах талаар Эрдэнэт их сайн ажилласан. Эрдэнэтийн өргөтгөлийг сайшааж, би нээлтэд нь ирж ажиллаж байсан.

Каплагийн талаар асуусан. Ерөнхийлөгчийн шийдвэр бүрт хүмүүс алга таших боломжгүй. Монголынхоо төлөө шийдвэр гаргадаг эр зориг улстөрчдөд байх хэрэгтэй. Өөрийнхөө нэрийг бодох юм бол тэр хүн шийтгэгдээд шоронд явж байна уу, хамаагүй. Улсынхаа нэрийг бодох юм бол Монголд хөрөнгө оруулаад, тэнд ажиллаж байсан гурван ажилтныг татварын маргаанаар барьж аваад шоронд хийсэн. Дэлхий нийтээрээ Монголын тухай бичиж эхэлсэн. Монголын нэр унаж байгаа. Монголд хөрөнгө оруулахаар шоронд оруулдаг гээд. Татварын асуудлаар хүнийг хорьдог биш, татварыг нь төлүүлэх талаар ажиллая гэсэн бодлого барьж байгаа. Тэр шийдвэрийг гаргаснаар сайн жишиг бий болсон.

Монголын 8000 гаруй байгууллага татварын асуудлаар шүүх, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Тэднийг хорих биш, татварыг нь төлүүлэх чиглэлд  Монголын бодлого өөрчлөгдсөн. Монголын олон мянган аж ахуйн нэгж, олон мянган ажилчдад Ерөнхийлөгчийн тэр зарлигийн буян хүрсэн. Ганц нэг гадаадын хүний тухай асуудал биш.

Өнөөдөр Монголын Эрүүгийн хууль дээр татварын асуудлаар хүнийг шүүж хорьдогоо больё гэж байгаа. Ингэж Монголын өмнөх явж ирсэн буруу зам бүрэн өөрчлөгдөж байгаа. Энэ өөрчлөлтийг тэр зарлигаар эхэлж, А үсгийг нь татаж, шан татах ажил хийсэн. 35 тэрбум төгрөгийн татварын асуудал гарч ирсэн. Одоо 27 тэрбум төгрөг нь графикаараа төлөгдсөн явж байна. Тэр хүмүүсийг 2-3 жил шоронд хориод Монголын нэр хүндийг шалан дээр унагах нь дээр байсан уу, уучиллаа гэж хэлээд, ганц Ерөнхийлөгчөө муулуулаад, авах ёстой мөнгөө авах нь дээр байсан уу?

Цэргээр явсан хүнийг манайхан хүндэтгэж үздэг. Манай залуу үе эрэгтэй хүн болж төрсөн л бол заавал цэргийн албаар дамжих ёстой гэж би боддог. Тийм учраас \”Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачилсан. Жилд 1000 оюутан хамрагдаж байгаа нь маш бага байна. Сурч байгаа бүх оюутан хамрагдах боломжтой байх ёстой. Их, дээд сургууль төгсөхдөө давхар цэргийн албаа хаагаад ирвэл ямар хэрэгтэй вэ. Хүн гэрээсээ хоёр сар, долоо хоног хол явахад л гэрээ санадаг. Хүн нэгээсээ холдохоороо нэгийнхээ үнэ цэнийг мэдэрдэг. Тийм учраас цэрэгт явсан хүнд эх оронч үзэл бий болдог. Хүмүүжиж ирдэг. Хүнтэй зөв харьцаж сурдаг. Монголд эх оронч үзэл маш чухал гэж би боддог.

МСҮТ-д орсон бүх залуусаар хоёр жилийн хугацаанд мэргэжлийг нь эзэмшүүлээд, нөгөө талаас цэргийн мэргэжил давхар эзэмшүүлэх хэрэгтэй. Хоёр сар карантинаар дамжуулаад, хоёр сар анги, байгууллага дээр дадлага хийлгээд, хоёр сар хил дээр дадлага хийлгээд, 6 сар болоход цэргийн алба хаасан гэсэн үнэмлэх өгөөд гаргах хэрэгтэй. МСҮТ-ийн эрэгтэй багш нарыг цэрэгжлийн түргэвчилсэн сургалтаар оруулаад, бэлтгэл ахмад, бэлтгэл  хошууч цол өгөөд явуулах хэрэгтэй. Ингэж чадвал монголчууд эх орондоо хайртай, бие биеэ ойлгодог болно.

Манай энхийг сахиулагчид Монголынхоо үнэ цэнийг хамгийн их мэдэрч ирдэг. Олон улсаар явахад миний сэтгэлд Африкийн Өмнөд Судан их ойр үлдсэн. Тэр нэг настай улс. Тусгаар тогтноод жил гаруй болж байгаа улс. Монгол Улс 2200 жилийн тухай ярьдаг. НҮБ-аас 5000 гаруй цэргийн албан хаагч илгээсний 850 нь Монголоос очсон. Цэргүүдээ эргэхээр би явсан. Манай цэргүүд \”Миний Монгол үнэхээр диваажингийн орон юм. Монгол Улсын явж байгаа тогтолцоо зөв юм” гэдэг. Тэд Монголын үнэ цэнийг асар их мэдэрч ирдэг. Өмнөд Суданд би өөрийнхөө хүүг 9 сараар явуулж байсан. Өөрөөрөө ингэж үлгэрлэх хэрэгтэй шүү дээ. Бусдын хүүхэд явж байгаа бол өөрийн чинь хүүхэд явах л ёстой.

Хамгийн гол нь улс орноо, ард түмнээ хайрлах үзэл. Бусдын газар очиж байж л юмны жишиг гардаг. Миний явуулж байгаа бодлого бол энэ бодлого.

Улаан талбай дээр ялалтын парад үзээд сууж байхад Монголын алаг туг намираад, манай салаа алхаад гараад ирэхэд гоё харагдаж байсан шүү. Гадаад харилцаа хувийн харилцаагаар л шийдэгдэж байгаа. В.Путин Ерөнхийлөгч Монголд айлчлахад бид нар дэлхийн II дайны үед ЗХУ-д яаж тусалж байсан тухай би үг хэлсэн. Тэгэхэд тэнд ирсэн бүрэлдэхүүн энэ тухай ихэнх нь анх удаа сонсож байсан. Монголчууд дэлхийн II дайнд ийм чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна гэж байсан. Цэргээ алхуулах тухай ярихад хүлээж аваад алхуулж байсан. Бээжинд, Тянь Ань Мэний талбайд монгол цэрэг алхсан.

Ингээд та бүхэнтэй уулзсан уулзалтаа өндөрлөе. Дахин дахин баяртай уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

ShareTweet

Related Posts

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ
Улс төр

2026-05-12 21:57
Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна
Нийгэм

2026-05-12 21:04
Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна
Онцлох мэдээ

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

2026-05-12 20:53
}

Шинэ мэдээ

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

by undesten
2026-05-12 21:57
0

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

by undesten
2026-05-12 21:04
0

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

by undesten
2026-05-12 20:53
0

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

by undesten
2026-05-12 12:17
1

Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-12 11:56
0

Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

by undesten
2026-05-12 11:43
0

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

by undesten
2026-05-12 08:51
0

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

by undesten
2026-05-12 08:42
0

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

by undesten
2026-05-11 19:52
2

З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

by undesten
2026-05-11 18:56
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай