Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэснээр таны элэг, бөөр, нойр булчирхай
муудахаас сэргийлдэг аж. Учир нь анагаах ухаанд яншуйг түгээмэл ашигладаг. Энэ ургамал
нь хоол боловсруулалтыг сайжруулах, загатнаа
харшил арилгах, хөлрөх зэргээр биеэс хүнд металийг цэвэрлэх чадвартай.
Түүнчлэн яншуйнд А,В,С,Е амин дэмүүд агуулагддаг төдийгүй кальци, магни,
фосфорийн эх үүсвэр байдаг.
Энэ ургамлын хүний биед гүйцэтгэх үүргийг дурдвал шээс хөөх, бөөрний чулуу
зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн хүнд хоол идсэний дараа хамгийн
тохиромжтой зууш болж өгдөг. Яншуйнд төмөр ихээр агуулдаг учир цус багадалтыг эмчлэхэд
тохирсон эрдэс бодис агуулдаг.
Яншуйг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэснээр таны биеийн дархлаа сайжирч хоол
боловсруулах төрлийн бүхий л өвчнөөс сэргийлэх боломжтой.