Дэлхийн II дайнд хүнээс ч дутахааргүйгээр үүрэг гүйцэтгэж оролцсон
олон амьтад бий. Тэдэнд зориулсан хөшөө дурсгалууд дэлхийн өнцөг булан бүрт
сүндэрлэсээр байгаа билээ. 500000 гаруй Монгол адуу \”Улаан арми”-д хүчин
зүтгэж, фашизмаас дэлхийн улс гүрнүүдийг чөлөөлсөн. Энэ хүчин зүтгэлийг үнэлж
Москва хотод \”Монгол адуу”-ны хөшөө босч, саяхан нээлт хийж байгаа харагдсан.
Тэгвэл Монголын тэмээ, адуунаас ч
дутахааргүйгээр чухал үүрэг гүйцэтгэж оролцжээ. 7000 гаруй тэмээ дэлхийн
хоёрдугаар дайнд зэвсэг зөөх, ачаа тээвэрлэх үүрэгтэйгээр оролцсон тухай
мэдээлэл байна. Мөн тэмээнд зориулсан хөшөө ч байдаг байна. Гэхдээ Монгол адуу,
Монгол тэмээний тэсвэр тэвчээрийг магтан дуулдаг хэрнээ тэдэндээ зориулсан ганц
ч хөшөө дурсгал эх нутагт нь алга даа, харамсалтай нь…