Тийм ээ, Хүүхэд бол хиргүй тунгалаг ертөнц. Энэ ертөнцөөс гарах үг, үйлдэл бүр үнэн, шударга байдаг. Нас нэмэх тусам муу санаа л суулаа даа гэж өвөө минь ярьж байсныг санаж байна. Тиймээ хүүхэд хэзээ ч муу зүйл боддоггүй. Тиймээс л бид олон жилийн дараа хүүхэд байсан үеэ бодож, тэр үедээ очихыг хүсдэг. Танд одоо хүүхэд үеэ дурсахад юу хамгийн түрүүнд бууж байна вэ. Шив шинэхэн боорцог, шохойгоор зурсан \”баавгайн чих\”, ангийн охидын улаан цэнхэр үсний боолт, бэхэнд цэнхэртсэн хуруу гээд үргэлж сайн сайхан дурсамжууд сэдэрч байгаа биз. Хүүхэд насаа дурсан дараах зургуудыг үзээрэй.