Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаагийн
тоглосон \”Үүр цайгаасай” кино өнгөрсөн лхагва гарагт нээлтээ хийсэн. Тус киноны
триллер цацагдсанаас хойш нэг хэсэг үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан юм. Киноны нээлтийн
үеэр гол дүрийн жүжигчин Г.Анхмаа, Б.Навчаа болон
урлаг соёлын зүтгэлтэн, олны танил эрхмүүд оролцож улаан хивсэн дээгүүр алхжээ. Тус киноны
найруулагчаар А.Баттүшиг,Ж.Сэнгэдорж нар ажилласан байна. Мөн тус кино нь үйл явдал
гэхээс илүүтэй хүний
дотоод сэтгэл рүү нэвтэрсэн, бүсгүйчүүдийн харилцаа руу орсон, хүний мөн
чанарыг харуулахыг зорьсон уран бүтээл болжээ. Харин гол дүрийн
жүжигчин Г.Анхмаагийн хувьд өөрийн дүрээ чадварлагаар амилуулж өөрийгөө үзэгч
олонд өөр өнгөөс харуулж чадсан гэлтэй. Тэрээр киноны нээлтэд зориулан даруухан
имиж бүрдүүлж олны хараанд өртсөн. Гурван охин хамтлагийн бусад гишүүд нээлтэд хүрэлцэн ирсэн бөгөөд Г.Анхмаад баяр
хүргэж байв. Мөн тус киноны продюсерыг өөрөө хийсэн аж. Сонирхуулахад
жүжигчин Б.Навчаа тус кинонд тоглох үеэрээ нялх биетэй байсан ч хэцүү зураг
авалтуудыг үл тоон мэргэжлийн ур чадвараа харуулсан байна.
Өнгөрсөн сард тэрбээр шинэ уран бүтээл
болох \”Хайр чи ирсэн” нэртэй дуугаа
сонсогчиддоо барьсан. Дуучин Г.Анхмаагийн хувьд дуулахаас гадна жүжиглэх авьяастай
гэдгээ дахин үзэгч олондоо харууллаа. Түүнийг хэрхэн хувирсныг уншигч та бүхэн \”Үүр цайгаасай” киноноос үзээрэй.