-Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа.
Нийт 300 мянган ширхэг компьютерийг санхүүгийн түрээсээр худалдан авна. Одоо нэг ангид 2-3 компьютер ногдож байна. Үүнийг нэмж, 1-2 хүүхэд дундаа нэг компьютертой болно.
ПИСА-гийн үнэлгээгээр манай хүүхдүүдийн уншиж бичих чадвар сул үнэлэгдсэн. Иймд энэ хоцрогдлыг нөхнө. Ирэх намар компьютер авах ажлыг Хөгжлийн банк хариуцна. Үүнд төсвөөс мөнгө зарцуулахгүй. Энэ нь манай салбарын мега төсөл болно. Нэг хромбүүк 1.5 сая төгрөгийн үнэтэй гэхээр нийт 300-350 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Гүүглийн хромбүүктэй хийнэ.
Худалдан авалтын сонгон шалгаруулалтаа ил тод зарлана. Ингэхдээ Гүүглийн хромбүүкийн үйлдвэрийг Монголд байгуулах, дотоодын компанитай нэгдэл байгуулж, хамтран ажиллах нөхцөл тавина. 3-5 жилийн дотор санхүүгийн түрээсээ төлж дуусгана. Мөн ирэх намраас нэг ангид нэг ухаалаг самбар суурилуулна гэв.






































































