Ирэх долоо хоногийн Даваа гарагт Хүүхдийн баярын өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай.
Хүүхдийн баярт зориулсан Хаки нэгдсэн арга хэмжээ төв талбайд 10:00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр нийслэл хотын билэг тэмдэг ХАКИ-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дуурайл болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, 9 төрлийн өөрийн онцлог зүйлийг шингээсэн өртөөчилсөн зоонуудаар дамжин, олон төрлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмчийн үзлэгт хамрагдан, эх хүүхдийн амрах хэсэгт тухлан саатаж, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хамгийн гоё дурсамжтайгаар тэмдэглээрэй.
Нийслэлчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.


Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 1-ний 00:00 цагаас 24:00 цагийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.






































































