Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон тэргүүтэй зочид Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүг бууруулах хэлэлцээнд орохоор өнөөдөр манай улсад ирсэн байна.
Тодруулбал,
- Рио Тинто группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон
- Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон нар Монгол Улсад ирлээ.
“Оюу толгой” компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг Рио Тинто эзэмшдэг.
Хөрөнгө оруулагч талуудын хэлэлцэх дараагийн асуудал нь зээлийн хүүг бууруулах. Энэ ажлын хэсгийг Монголын талаас Сангийн сайд З.Мэндсайхан ахалдаг. “Оюу толгой” уурхайг барихад Рио Тинто хөрөнгө оруулсан.
Нийт хөрөнгө оруулалтын 34 хувь нь Засгийн газрын, тодруулбал “Эрдэнэс Оюу толгой” компанийн зээл бөгөөд дунджаар 11.1 хувийн хүүтэй. Энэ хүүг эрс бууруулахаа өмнөх Засгийн газар зарласан юм.
Ерөнхий сайдын захирамжаар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, Менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийг Б.Энхбаяр сайд зангидан хэлэлцээрийн багийг ахалж байна.







































































