Чанки нэртэй сармагчин хоолны дэглэм
барихаас аргагүй хүрчээ. Учир нь тэрээр аялагчдын өгсөн хоол хүнсийг идсээр
байгаад хэт таргалж, эрүүл мэндэд нь асуудал гарсан байна. Ямар сайндаа л түүнд
\”Өөх авга ах” гэдэг хоч өгөх вэ дээ. Тайландын үндэсний паркын албан хаагчид
Чанкийг тураахын тулд өөхлөг хүнсийг хориглож, жимс, ногоогоор хооллох болсон
байна. Гэвч үүнээс болж Чанкигийн ааш өөрчлөгдөж, уур уцаартай болсон гэжээ. Тиймээс Чанкийг тураах аян зохион байгуулж, аялагч, жуулчдыг Чанкид зөвхөн ногоо, жимс өгөхийг уриалжээ. Чанки аялагчдын үлдээсэн өөх тос ихтэй хоол хүнс, хийжүүлсэн болоод химийн
гаралтай ундаа зэргийг хүнсэндээ ихээр хэрэглэснээр ийнхүү таргалалтын
асуудалтай болсон байна.