Дональд Трамп Саудын Арабад эхнэр Мелани, охин Иванка Трамп, хүргэн Джаред Кушнер (Ерөнхийлөгчийн зөвлөх) нараа дагуулан айлчилж, АНУ-ын түүхэн дэх зэвсгийн хамгийн том гэрээг үзэглэжээ.
АНУ-ын 45 дах ерөнхийлөгч Дональд Трамп гадны улсуудад хийх айлчлалаа ийнхүү Саудын Арабаас эхлүүлжээ.
Эр-Риядагийн нисэх онгоцны буудал дээр түүнийг 82 настай Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз ибн Абдуррахман Аль Сауд* * * (араб. سلمان بن عبد العزيز بن عبد الرحمن آل سعود / угтан авчээ.
(Салман ибн Абдул-Азиз ибн Абдуррахман Аль Сауд хааны хүү Султан ибн Салман ибн Абдель Азиз Аль Сауд سلطان بن سلمان بن عبد العزيز آل سعود сансарт ниссэн анхны мусальман араб юм.)
Дональд Трамп айлчлалынхаа эхний өдөр АНУ-ын түүхэн дэх зэвсгийн хамгийн том наймааны гэрээг үзэглэсэн байна. Гэрээнд Саудын Арабын ерөнхий сайдын хоёрдугаар орлогч, Батлан хамгаалахын сайд, өв залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар тус тус гарын үсэг зуржээ.
Тодруулбал, АНУ Саудын Арабад арван жилийн турш 350 тэрбум ам.долларын зэр зэвсэг нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Талууд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болох тохиролцоонд хүрч, 280 тэрбум ам.долларын хэлэлцээрт тус тус гарын үсэг зуржээ.