Хятадын газрын тосныхон дэлхийд анх удаа Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос \”халуун мөс” хэмээн нэрлэдэг байгалийн хийн гидрат олборложээ. Хятадын Байгалийн нөөцийн яамны Геологийн судалгааны газрын орлогч Ли Циньфа \”Энэ бол АНУ-д болсон занарын хувьсгалтай адил том үйл явдал. Энэхүү судалгааны үр дүн ирээдүйн эрчим хүчний салбарт том өөрчлөлт авчирна” гэв. Тэрээр байгалийн хийн гидрат олборлох онолын бааз суурь, технологийн хувьд Хятад улс асар том амжилтад хүрч тус улс \”халуун мөс” олборлолтоор тэргүүлэгч байр суурь эзэлсэн гэж хэлэв.
Гидратын дээжийг 1.2 километрын гүнээс гаргаж авсан байна. Ердөө найман өдрийн дотор 120 шоо метр \”халуун мөс” олборлосон талаар мэдээллээ. Нэг шоо метр гидрат нь 160 шоо метр байгалийн хийтэй тэнцдэг. Автомашин 100 литр хийгээр 300 километр явах бол 100 литр \”халуун мөсөөр” 50000 километр явна гэж тайлбарлаж байна.