\”Хэрэв Монгол Хятад хоёр байлдвал юу болох вэ\” гэж та бодож байсан уу? Тэр олон хүнтэй улстай бид дайтвал дийлэх болов уу, яадаг бол. Тэгвэл энэ асуултад хариулах нийтлэлийг фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.
\” … Хэрэв монгол хятад хоорондоо дайтвал юу болох вэ? Монголын арми байнгын 28000-30000 цэрэгтэй. Байлдагчаасаа генерал хүртэл тоондоо оруулаад тэр шүү дээ. Үүн дээр дайчилгааны нөөцөө оруулвал 300000 хүрэх боломжтой. Хятад улс байнгын 2500000 цэрэгтэй нэмж цэрэг дайчлаад 6 саяаас ч илүү болох боломжтой. Дээр нь хүчирхэг нисэх хүчинтэй. Мөн манайд бараг байхгүй шахам, артиллер танкийн хүчин чадал хэтийдсэн. Гэтэл манайх 500-гаад танктай гэдэг билүү дээ.
Хэрэв дайн дэгдвэл дор хаяж 500 мянган хүнтэй арми түүнтэй дүйцхүүц онгоц, танк, техник хэрэгсэлээр довтлох нь зайлшгүй. Арчаад өнгөрөх юм байна гэж бодогдох байх. Гэвч Монгол бас мөчөөгөө өгөхгүй. Хүн хүчээр дутуу байж нүүр тулан үзэлцэхгүй. Отолт, хууралт, партизанчлалт газар орны давуу байдлаа ашиглаж цохилт өгөх гэх зэргээр асар их хохирол учруулна. Цөөн хүчээр олныг устгах туршлага бидний цусанд байгаа. Нэг цэрэг 30 дайсан буудах нормтой байхад л болоод явчихаж байгаа юм. Оросууд Хятадтай шууд хиллэдэг болох түгшүүрт байдлаас хамгаалахын тулд нууцаар зэвсгийн тусламж үзүүлж эхлэх нь ойлгомжтой.
Энэ үеэр хятадын дотоодод жинхэнэ тэсрэлт болно доо. Бидний амжилттай эсэргүүцэлд огшсон хятадын жижиг үндэстэн бослого үймээн дэгдээнэ. Өвөр Монгол ахан дүүс минь зүгээр суухгүй. Уйгар, Шинжаан, Төвдүүд тусгаар тогтнолоо олж авах алтан боломж ирлээ гэж харна. Өмнө зүгийн Хятадад дургүй хэл соёл өөр үндэстний мужууд тусгаарлахаар эсэргүүцэж эхэлнэ.
За тэгээд нэгэн дээвэр хоёр үзэл суртлын бодлогыг эсэргүүцдэг Хонгконг, Макаугийн тэрс үзэлтнүүд толгой өндийлгөж эхлэх байх. Энэ боломжийг ашиглаад Чан Кайшигийн дэглэмээ эх газартаа тогтоох сонирхолтой хүчирхэг Тайвань хятадын тэнгист сөргөлдөөн үүсгэж эхэлнэ. Далдуур бидэнд тусламж үзүүлнэ. За тэгээд газар нутгийн маргаантай Солонгос, Япон, Вьетнам, Энэтхэг гээд л өчнөөн улс байна дөө. Дайтдаггүй юмаа гэхэд л ядаж хятад улс НҮБ-д дэмжлэг авахаа больж, хориг арга хэмжээнд орсоноор эдийн засаг нь сулран доройтож эхэлнэ. Тэртэй тэргүй дотооддоо хүчээр барьж байгаа тариачдын үймээн эдийн засгийн хямрал дээр дөрөөлөн хяналтаас гарна.
Буриад, Тува, Халимаг ахан дүүс минь зүгээр суухгүй. Оросын армид байлдаж сурсан сайн дурынхан олноороо орж ирнэ. Ай тэд ямар зэвсэгтэй орж ирнэ гэж бодож байна. Орчин үеийн бүх зэвсэглэлийг тэд эзэмшиж чадна шүү дээ. Хятад цөмийн зэвсэгтэй том гүрэн ганцхан бөмбөг хаяхад Монгол дуусаа гэж зарим нь бодож магадгүй. Тэрбум 400 сая хүнтэй гүрэн 3 сая хүнтэй ард түмний эсрэг цөмийн бөмбөг хэрэглэвэл дэлхийн шившиг болж гүйцнэ биз дээ. Хэрэв ганцхан бөмбөг хаяад шийдчихдэг бол орос чеченьтэй олон жил зууралдах шаардлагагүй л байсан. Америк вьетнамд ялагдал хүлээхгүй байсан. Цөмийн зэвсэг бол дэлхийд хүчин чадлаа үзүүлж эрх ашгаа хүндэтгүүлэх гэсэн үзүүлэн төдий зүйл. Нөхцөл байдал ийн буруугаар эргэхэд Хятад төр сандралдаж бидэнтэй яаралтай найрамдлын гэрээ байгуулахыг чухалчилна. Гэрээний үр дүнд бид Өвөр Монголоо эргүүлж авч болох юм. Шинжааны торгууд, казак ахан дүүсээ шинжааны ихэнх газар нутагтай нь авна.
Ингэснээр бид Казакстан гэдэг гуравдагч хөрштэй хил залгадаг болно. Үүнийг хятад хүлээн зөвшөөрөхгүй л бол улайрсан Монголчууд дайтсаар байх болно шүү дээ. Бодлогогүй дайн ийм л төлөөс шаарддаг. Энэ бүхнийг Бээжин мэдэхгүй байгаа гэвэл худлаа. Ийм учраас л эдийн засгийн аргаар дотроос нь гартаа оруулах ямхын бодлогоо хэрэгжүүлж байгаа юм. Эдийн засгаа бусдад мэдүүлсэн ард түмэнд тусгаар тогтнол гэдэг зүйл зүсэм талхнаас ч үнэгүй болох байлгүй.
\”Хаяаа та зүгээр сууж байваа бид нар хийбаа бас танд зоос өгнөө\” гээд байвал хэдэн жилийн дараа бид бүгд вагон вагоноор оруулж ирдэг бүдүүн дарга нартайгаа ижил орон гэртэй оруулж ирээд цуг хөнжилдөө ордог болчихвол дахиад хэдэн жилийн дараа агуу хятад гүрэнд дайн хийх шаардлага юу байнаа боловсруулаад гүйцээчихсэн монголчууд тусгаар тогтнолоо өөрсдөө шилжүүлж өгнө.
Харин үүний дараа бид төвдүүд шиг арьсаа амьдаараа өвчүүлэх ажил гарна даа.
Аливаа зүйлд арга зам байдаг учраас бид дотроосоо мэрүүлж дуусхаасаа өмнө гар хөл нь болсон эдийн засгийн алуурчин бүдүүн дарга нараа амбаардаж хаяад бие даасан бодлого явуулах зоригтой байж эх орныхоо эзэн шиг байж өөрсөддөө байгаагаа үнэлж цэгнэж сурах хэрэгтэй байна. Дов довоо шарлуулах биш нэгдсэн үзэл санаа нэгдсэн измтэй байх шаардлагатай. Уг нь бидний хувьд өндөр хөгжил эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалт энэ тэр зүйл гол зорилго биш хөгжил гэдэг юм чинь жижиг үндэстнийг мөхөөж том гүрнүүдийг л таргалуулж байдаг зүйл баялагийн маань 98 хувийг эзэмшдэг цөөхөн гахайнуудад л тэр хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь амин чухал.
Тийм учраас л өөрсөдтэй нь ижил Рио Тинто, Чалко мэтийн луйврын компанийг оруулж ирдэг болхоос биш Тоёотагийн ганц сэлбэг үйлдвэрлэдэг салбар орж ирэхгүй байгаа биз дээ. Хятад гэдэг шуналт лууны аман доор байгаа манайх шиг жижиг улсын хувьд олигархижсан төр засагтай байна гэдэг ийм л аюултай. Ийм учраас гахайнуудаасаа салах нь нэг номерийн зорилго. Тэгээд баян тансаг эх орондоо нэг үзэл санаа нэг зорилго дор нэгдэж хэт хөгжилд шүтэлгүй ёстой дэлхийд даяаршилгүй довоо шарлуулж суувал хятадаас илүү хүчирхэг байна гэсэн үг…