ОХУ-аас VI, VII сард онгоцны түлш нийлүүлээгүй.
Иймээс өнгөрсөн сард 3,000 тонн Жет А-1 түлш авахаар БНХАУ-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу эхний хэсэг болох 1,000 тонн түлш хилээр орж ирсэн. Үүний дөрвөн вагон түлшний буулгалтын ажил өнөөдөр эхэлж, аж ахуйн нэгжүүд рүү хуваарилагдана.
Үлдсэн 2,000 тонн түлш өчигдөр үйлдвэрээс Эрээн боомт руу хөдөлсөн. 3-4 хоногийн дараа Эрээн боомтод хүрнэ.
Дизель түлшний нийлүүлэлт хангалттай хийгдэж байна. Улсын хэмжээнд 20 гаруй хоногийн үлдэгдэл нөөцтэй байна. Хадлан, тариалангийн үед ойролцоогоор 10 мянган тонн дизель түлшний эрэлт нэмэгддэг. Үүнийг цаг тухай үед шийдвэрлэх боломжтой.
Импортоор орж ирсэн шатахууныг Улаанбаатар хотоос орон нутгийн зарим байршил руу түгээдэг. Харин төмөр зам дагуух буюу Эрдэнэт, Дархан, Чойр өртөөнд шатахуун буудаг. Эндээс аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн орон нутгийн сүлжээ рүү хуваарилдаг. Улаанбаатарт 260 гаруй ШТС үйл ажиллагаа явуулдаг.
Энд нийлүүлэлт хийж байгаа учраас орон нутаг руу гарах зарим боломж хязгаарлагдана. Аль болох орон нутаг руу гаргахаар ажиллаж байна.











































































