Монгол Улс 2026 оны эхний долоон сард 156.3 сая ам.долларын 1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолсон байна. Нэг баррель боловсруулаагүй нефтийн дундаж үнэ 80 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн оны мөн үед 2.1 сая баррель боловсруулаагүй нефтийг 157.8 сая ам.доллар буюу нэг баррелийг 75.2 ам.доллароор экспортолж байсан юм.
Манай улс он гарснаас хойш,
I сард 16 сая, II сард 14 сая, III сард 30 сая, IV сард 28 сая, V сард 28 сая, VI сард 27 сая, VII сард 20 сая баррель боловсруулаагүй нефтийг тус тус экспортолсон байна.










































































