Дуучин A COOL буюу Б.Анхбаяр энэ сарын 8-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд “The HU” хамтлагийн тоглолтын дараа архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчтай маргалдан биед нь халдаж, ойролцоох эд зүйлсийг эвдсэн гэх хэрэг бүртгэгджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт бүртгэлдэн аван шалгаж байна” гэлээ.
Дуучин A COOL нь долоодугаар сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, тоглолт хариуцсан захирлаар томилогдсон байдаг.










































































