АНУ-ын зах зээлд Амазон компанийн сүлжээгээр дамжин зарагдсан Хятад улсад үйлдвэрлэсэн “Баздаг бууз” нэртэй энэ тоглоомыг үйлдвэрлэхэд ашигласан зарим төрлийн химийн бодисын хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, улмаар энэ тоглоомоор тоглох явцад хүүхдийн нүд загтнах, хоолой ирвэгнэх, арьсан дээр тууралт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлтэй нь тогтоогдсон байна.

Иймд АНУ-ын Хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах албанаас мэдэгдэл гаргаж 2026 оны 9-р сарын 3-ны өдрөөс эхлэн дээрх тоглоомыг худалдаанаас буцаан татаж авах, худалдан авсан хэрэглэгчдэд нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ.









































































