Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүний нээлт болох “Surprise and Shine” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр шинээр худалдаанд гарч буй анхны эвхэгддэг iPhone-ыг танилцуулав.
Шинэ бүтээгдэхүүний нээлт өчигдөр (2026.09.09) Apple Park төвд болжээ. Монголын цагаар өнгөрсөн шөнийн 01:00 цагт болсон байна. Apple компанийн энэ жилийн арга хэмжээ 15 жилийн дараа шинэхэн гүйцэтгэх захирал Жон Тернус танилцуулгыг удирдан явуулсан онцлогтой.
Өмнөх захирал Тим Күүкийг 9-р сараас эхлэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Гүйцэтгэх даргаар ажиллуулахаар болсон. Харин Техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус 9-р сарын 1-нээс эхлэн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ.
Арга хэмжээний үеэр Apple шинэ iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загваруудыг сайжруулсан камерын систем, A20 Pro чипээр тоноглосноо онцлов. Мөн компанийн анхны эвхэгддэг гар утас болох iPhone Duo-г олон нийтэд танилцууллаа.
Түүнчлэн шинэ үеийн AirPods 5, Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 төхөөрөмжүүдийг танилцуулж, iOS 27 үйлдлийн системийн нээлтийн товыг зарлажээ.
iPHONE 18 PRO БА iPHONE 18 PRO MAX
1. A20 Pro чип
Apple компанийн шинэ гар утаснууд нь A20 Pro чиптэй. Энэхүү чип нь 2 нанометрийн үйлдвэрлэлийн технологид суурилсан. Ингэснээр чип жижиг болж илүү хурдан, бага цахилгаан зарцуулах аж. Мөн AI функцүүд илүү хурдан ажиллаж, цэнэгээ барих хугацаа уртасна.
2. Хувьсах диафрагмтай камер
Apple анх удаа iPhone дээр хувьсах диафрагмтай камер суурилуулжээ. Энэ нь линзээр орох гэрлийн хэмжээг механикаар өөрчилж чаддаг гэсэн үг.
Ингэснээр харанхуй орчинд камер илүү их гэрэл оруулж шөнийн зураг илүү тод гарах боломжтой. Харин нар ихтэй тохиолдолд гэрлийн хэмжээг багасгаж хэт цайхгүйгээр зургийг авах боломж бүрдэж байна.
3. Батарей
Түүхэн дэх хамгийн том батарейн сайжруулалтыг хийжээ. Цэнэгээ барих хугацаа 45 цагт хүрснээр онцлогтой. Ингэснээр аялалд илүү тохиромжтой, өдөржин цэнэглэхгүй ашиглах боломж нэмэгдсэн байна.
4. Dynamic Island буюу дэлгэцийн хэсэг
Dynamic Island нь iPhone-ийн дэлгэцийн дээд хэсэгт байрлах камер, царай танигчийн хэсгийг программ хангамжаар “амилуулж”, мэдээлэл харуулдаг өгөгдлүүд юм. Apple үүнийг анх iPhone 14 Pro дээр нэвтрүүлсэн бөгөөд шинэ загваруудад улам боловсронгуй болгож жижгэрүүлсэн байна. Энэхүү өгөгдөл зайнууд жижгэрснээр дэлгэцийн ашиглах талбай нэмэгдэнэ.
Өнгөний сонголт
- Black
- Silver
- Glacier
- Burgundy (шинээр нэмэгдсэн өнгө)
Багтаамж
- 256GB
- 512GB
- 1TB
- 2TB хүртэлх багтаамжтай.
iPhone 18 Pro үнэ: 1199-2399$ буюу 4,3-8,6 сая төгрөг
iPhone 18 Pro Max үнэ: 1299-2499$ буюу 4,6-8,9 сая төгрөг
iPHONE DUO ЭВХЭГДДЭГ ГАР УТАС
Үндсэн үзүүлэлт
- Гадна дэлгэц: 5.4 инч
- Дотор дэлгэц: 7.6 инч
- A20 Pro чип
- C2 модем
- Титан металлаар хийгдсэн бат бөх хүрээ
- Apple үзэг ашиглах боломжтой (Таблет шиг хэрэглэж болно)
- Олон цонх зэрэг ажиллуулах боломжтой.
7.6 инч дэлгэц нь iPhone дээрх хамгийн том дэлгэц гэдгээрээ онцлог. Таблеттай төстэй учир Word, Excel, PDF зэрэг ажлуудад илүү тохиромжтой.
Анх удаа iPhone гар утсанд үзэг (Pencil) ашиглах боломжтой болов. Ингэснээр гараар тэмдэглэл бичих, дизайн гаргаж зураг зурах, сэтгүүлчид ярилцлага авахдаа гар бичмэл тэмдэглэл хийж болно.
Өнгөний сонголт
- Star White
- Dark Blue өнгөөр худалдаанд гарна.
Үнийн хувьд: 1999-3999$
БУСАД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
AirPods 5
Арга хэмжээгээр Apple-ийн шинэ үеийн AirPods-ийг танилцуулжээ. Тус чихэвчинд Active Noise Cancellation (ANC) буюу дуу чимээ тусгаарлах үзүүлэлтийг нэмжээ. AirPods 4 ANC-ээс 50 хүртэл хувиар илүү дуу тусгаарлана.
Онгоц, метронд, оффис зэрэг чимээ ихтэй газруудад гаднах дууг илүү сайн дарах боломж үүсэж байна. Батарейн хувьд ANC асаалттай үед 5 цаг хүртэл ажиллана. Харин чихэвчнийхээ гэртэй үед 22 цаг хүртэл ашиглах боломжтой.
Apple Watch Series 12
Health Sensing System
Apple шинэ эрүүл мэндийн хяналтын системийг нэмсэн байна. Энэхүү ухаалаг цаг нь зүрхний цохилт, дасгал хөдөлгөөн , биеийн төлөв байдлыг илүү нарийвчлалтай хэмжих аж.
Мөн S11 гэх шинэ чипийг ашиглажээ. Ингэснээр илүү хурдан ажиллаж бага эрчим хүч ашиглан таны эрүүл мэндийн мэдээллийг шууд боловсруулна.













































































