АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ромын пап Францисктай уулзжээ. Тэдний хэлэлцээр хаалттай болсон бөгөөд хэлэлцээрийн эхэнд Дональд Трамп уулзсандаа маш их баяртай байна, нэр төрийн хэрэг боллоо гэж яриагаа эхлүүлэв. Тэд өмнө нь уур амьсгалын өөрчлөлт болон цагаач дүрвэгчдийн асуудлаар санал бодол зөрчилдөж байсан билээ. Мөн энэ үеэр ромын пап лам Мелания Трампаас та Дональд Трампийг юугаар хооллодог вэ? Потицагаар уу? гэж асуужээ. Энэ асуултад Мелания дахин лавлаж инээмсэглэн толгой дохиожээ. Асуултын эхэнд тэрбээр Потица хэмээх хоолыг Пицца гэж ойлгон дахин лавлан асуусан нь энэ байжээ. Потица гэх хоол нь Словений үндэстний төрөлх хоол бөгөөд Мелания Трамп Словени үндэстэн учир ийн асуужээ гэж хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ.