Үл таних хятад эмэгтэй бага ангийн охидыг хулгайлахыг завдсан байж болзошгүй хэрэг өнөөдөр гарсан. Тодруулбал, бага ангийн гурван охиныг \”Теди” төв дотор 30 гаруй насны хятад эмэгтэй дагуулан явж байхыг харсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын мөрөөр цагдаа нар эмэгтэйг саатуулж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр охидыг \”Гоё юм үзүүлнэ” хэмээн дагуулан явж, улмаар бие засах газарт оруулан зургийг нь дарж, wechat-аар хэн нэгэн рүү явуулсан гэх мэдээлэл байна. Гэхдээ одоогоор охидыг хулгайлахыг завдсан гэдэг нь тогтоогдоогүй байгаа юм. Мөрдөн байцаалт дууссаны дараа тодорхой мэдээлэл өгнө гэв.
Эмэгтэйг \”Охид хулгайлахыг завдлаа” хэмээж эргэн тойронд нь байсан иргэд гар утсаараа бичлэг хийх үед тэрээр \”Би Монголд 2016 онд зорьж ирсэн” хэмээн орилж байсан. Харин баттай эх сурвалжийн мэдээллээр тэрээр монголд төрсөн төдийгүй ар гэрийнхэн нь Улаанбаатарт амьдардаг аж. Цагдаа нар ар гэрийнхнийг нь дуудуулж, эмэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй, эмнэлэгийн хяналтад байдаг гэдгийг нь тогтоогоод байгаа юм байна. Харин охидын тухайд 57 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагчид гэнэ. Цагдаа нар тэдний эцэг эхийг дуудаж, хүлээлгэн өгөөд байгаа аж. эргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.