Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг шалгаруулсан талаараа мэдээлжээ.
Тус мэдээлэлд:
“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажиллалаа.
Тус хороо нь ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцаж 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр санал хураалтыг эцэслэн 99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) уран сайхны киног шалгарууллаа.










































































