АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп ерөнхийлөгч Дональд Трамп нар хилийн чанад дах албан ёсны айлчлалаа ойрх дорнодын улсаас эхэлсэн.Мелания Трамп өчигдөр Бельгийн хаан шилтгээнд зочилж Брюсселийн музей үзэж сонирхлоо. Энэ үеэр түүнтэй хамт Францын тэргүүн хатагтай Бриджит Макрон,Бельгийн хатан хаан Матилда, НАТО-гийн зарим эмэгтэй гишүүд байлцсан юм. Тус уулзалтаар хамгийн хачирхалтай нь тэргүүн хатагтай нарын хувцаслалтыг хооронд нь харьцуулжээ. АНУ-ын тэргүүн хатагтай 47 настай Мелания Трамп Белгийн загвар зохион бүтээгч Мэзон Улленсийн бариу хар даашинзаар гоёсон бол Францын тэргүүн хатагтай 64 настай Бриджит Макрон Версаж брендийн богино хар даашинзаар гоёсон байна. Тэд хоорондоо 17 насны зөрүүтэй аж.
Тус уулзалтын дараа Мелания Трамп Белгийн хүүхдийн эмнэлгээр зочилж хүүхдүүдтэй уулзсан юм.