Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 102 жилийн ой тохионо.
Бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүдэд УБЗАА-наас тусгайлсан хуваарь гаргахгүй бөгөөд хэвийн ажиллах юм байна.
Сануулахад 2016 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн баярын өдөр болгосон билээ.
“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж тус хуульд заажээ.
































































