Олон улсын хөлбөмбөгийн холбооны
Ерөнхийлөгч Ж.Инфантино БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзлаа. Энэ үеэр БНСУ-ын
Ерөнхийлөгч Мун Жэ Ин 2030 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг улсдаа зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ингэхдээ уг тэмцээнийг хоёр солонгос улс хамтарч зохион байгуулна гэжээ.
Циклээрээ дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн азид ирж таарна. Гэхдээ Хятад улс ч мөн зохион байгуулах хүсэлтэй
байгаа. БНСУ-ын хувьд өмнө нь Японтой хамтарч дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай билээ.