Лондон хотын баруун гүүрний ойролцоох \”GrenfellTower” 24 давхар, 120 айлын орон сууцанд өчигдөр гал түймэр гарч байшинг бүхэлд нь шатаасан билээ. Одоогоор галыг бүрэн гүйцэд унтраагүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр одоогийн байдлаар 12 хүний амь нас эрсдэн 78 иргэнийг яаралтай түргэн тусламжаар эмнэгэлэгт хүргэгдсэн гэж мэдээлжээ. Цаашид амь эрсдэх хүний тоо нэмэгдэх хандлагатай байна гэж албаныхан мэдээлж байна.
Галын шалтгааныг одоогоор шалгаж байгаа ч өнгөрсөн жилгаднаталын засварын ажлыг 11.8 сая ам доллараар шинэчилсэн байна. Ингэхдээ гадна талыг резинэн материалаар хучиж байсан гэж оршин суугчид мэдээллээ. Мөн барилгын гүйцэтгэгч компаниас засвар хийхэд ямар нэгэн асуудал байгаагүй гэдгээ илэрхийлжээ. 12 цагийн турш үргэлжилсэн галын эргэн тойронд хүмүүс хашхиралдаж амьд үлдэхийн тулд хүүхдүүдээ цонхоор шидэж байсан эмгэнэлт дүр зураг бүхий үйл явдал болж өнгөрчээ. Албаныхан мэдээлснээр тус цамхгийг нураах шийдвэр одоогоор гараагүй байна гэв.