Хотын дарга Э.Бат-Үүл \”…
Бодит байдлыг бид мэдэж байгаа. Улс орон ямар аюултай нөхцөл байдалд орсныг та
нар гадарлахгүй байх шиг байна. Засгийн
газар бол үнэнийг хэлэхэд гараа өргөчихсөн. Хөрөнгө оруулалт, ажлын байр
байхгүй. Ирэх хавар манайх Грек шиг болно. Ойлгож байна уу. Грек улс
Европын холбоо байгаагүй бол дуусах байсан. Бидэнд Грек шиг Европын холбоо
туслахгүй” хэмээн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр ярьжээ.
Монгол Улсын эдийн засгийн
байдал үнэхээр ноцтой болчихоод байгаа нь бодит үнэн. Ямар сайндаа л Грек шиг
ирээдүйн тухай манай удирдлагууд ярих боллоо. Гэхдээ Э.Бат-Үүл дарга ингэж ярих
ёс зүйтэй хүн мөн билүү.
Улс орны эдийн засаг хямарч,
хаана хаанаа хэмнэх, танах бодлого
баримтлан ажиллаж байх үед хот шиг үрэлгэн газар байгаагүй. Хавар нь тариад
намар нь үхэх нэг наст ургамалд жилдээ 300 гаруй сая төгрөг, хогны ногоон
уутанд жилд 3.6 тэрбум төгрөг төсөвлөж тансаглаж байсан хүн Э.Бат-Үүл дарга
өөрөө мөн биз дээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн мэдээлснээр 360 гаруй тэрбум
төгрөгийг үр ашиггүй зүйл зарцуулсан байна. Гэтэл одоо төрөл арилжсан мэт болж,
Монгол Улсын ирээдүй бүрхэг байгаа тухай тэрбээр яриад явж байна.
Энэ бүгд өнөөдөр л гэнэт гарч
ирээд яригдаад байгаа асуудал биш. Э.Бат-Үүл хотын дарга болсны маргаашаас л
Засаг захиргаагүй мэтээр л аашилж эхэлсэн. УИХ болон Засгийн газраас түүнийг
даруулгатай байхыг шаардаж, сануулж байсан ч тэр улам л гэдийсээр байсан шүү дээ.
Харин өнөөдөр л гэнэт улс орны эдийн засаг хямралтай байгаа санав. Ийм л хүн
нийслэлийг удирдаж байна. Түүнд хуулийг дагаж мөрдөх хүсэлт огт байхгүй
бололтой. Тиймээс л ашиг сонирхлын маш том зөрчил гаргаж хүүгийнхээ компанид
барилга барих зөвшөөрөл олгочихсон хэрэг.
Хэрвээ миний аав төрийн
байгууллагад ажилладаг харин би аавынхаа байгууллагад бүтээгдэхүүн нийлүүлсэн
бол АТГ-т байцаагийн өрөөнд байцаалт өгөх гээд л сууж байх байсан биз. Учир нь
надад хууль үйлчилж байгаа хэрэг л дээ. Харин хотын дарга болон түүний хүүд
\”нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай” үйлчилдэггүй юм байна гэдгийг Э.Бат-Үүл дарга, түүний хүүгийн
жишээнээс тодорхой харлаа. Э.Бат-Үүл дарга хээв нэг хүүгээ өмөөрөн: \”Иргэн
Б.Чулуудай Монгол улсын иргэнийхээ хувиар тендерт оролцож ялсан юм билээ” гэж
яриад сууж байх юм. Энд л асуудал байгаа
юм. Хүү нь аавынхаа зарласан тендерт ороод ялах нь Э.Бат-Үүл даргад хэвийн үзэгдэл
бололтой.
Ингээд л хотын дарга хүүгийхээ
толгой илж, хүүдээ тендер \”авч өгөн”
төсвийн мөнгөөр тоглуулчихлаа. Энгийн иргэд хүүгээ насанд хүрэхээр нь унаа
машин, гэр оронг нь бэлдэж өгдөг бол ХОТЫН ДАРГА ХҮҮДЭЭ ТЕНДЕР АВЧ өгдөг юм байна гэдгийг иргэд бид харлаа,
үзлээ.
Гэр хорооллыг дахин төлөвлөх,
орон сууцжуулах төсөл хөтөлбөр зарлагдаж, компаниуд материалаа явуулж эхлэх үед
л Э.Бат-Үүл даргын хүүгийн \”ГРАНД ЛАЙН”
КОМПАНИ анхнаасаа ашиг сонирхлын
зөрчилтэй байгаа нь хэн бүхэнд мэдэгдэж
байсан. Гэвч хотын дарга зүтгүүлсээр хүүгийн нь \”Гранд лайн”
компани тендерт ногоон гэрлээр ялалт байгуулж, хөтөлбөрт тусгагдсан
байршлуудаас хамгийн боломжийн гэж үнэлэгдсэн газарт барилга барихаар болсон
байдаг. Өмнө барилга барьж байсан туршлагагүй
компани яагаад тендер ялж, сонгогдсон бэ гэвэл ганц л шалтгаан байна.
Энэ нь мэдээж хотын даргын хүүгийн компани. Аав нь хотын дарга учраас хүүгийнх
нь компани барилга барьж чадахгүй байсан ч тендерт ялсан хэрэг юм. Угтаа ийм
харилцааг \”нийтийн албанд нийтийн болон
хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар хатуу
хориглож, хариуцлага тооцох тухай заачихсан байдаг юм.
Гэвч хотын даргын үүнийг үл тоон хүүгээ тендерт ялуулсаар,
түүний засаг захиргаагүй эрх ямба үргэлжилсээр. Сүүлдээ бүр өөрийн \”үр ашиггүй”
цацсан хөрөнгөө хотын иргэдээс 1 хувийн
татвар нэрээр эргүүлэн олж авахаар улайрч эхэллээ. Нийслэлийн эрх зүйн
байдлын хуулийг УИХ-аар батлачихсан,
гэхдээ тэнд нийслэлийн иргэдээс татвар авч болох ч хэдэн хувь байхыг нийслэлийн
ИТХ-д нээлттэй үлдээсэн. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг нийслэл зохион байгуулах
ёстой. НИТХ-ын АН-ын төөлөгчид хүч түрэмгийлэн нийслэлд ах ахуй эрхэлж байгаа
иргэн бүр 1 хувийн татвартай байх
шийдвэр гаргасан. Гэтэл бүх зүйл дуусан хойно Нийслэлийн удирдлагууд энэ
асуудлын хүрээнд иргэдийнхаа саналыг сонсоно хэмээн үлгэр яриад явж байна. Уг
нь логикоор хууль журамаа батлахаас өмнө иргэдийн саналыг сонсох ёстой байв.
Гэвч батлагдсан хуулийн араас иргэдийн саналыг сонсдог нэртэй жүжигчилсэн
тоглолт хийж байгаа нь \”дургүй хүрмээр”.
Нэг ийм л хүн хотыг удирдаж,
татвар төлөгчдийн мөнгөөр хүүгээ эрхлүүлж, цэцэг тарьж дур зоргоороо аашилж
байна. Энэ байдал
хэр удаан үргэлжлэх вэ.
А.Аюуш