Колумб улсад ижил хүйстэн гурван залуу гэрлэлтээ батлуулсан анхны тохиолдол бүртгэгджээ. Латин Америкийн оронд гурвалсан гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Харин өнгөрсөн баасан гарагт Мануэль Бермудес, Виктор Хюго Прада болон Алехандро Родригес нар өнгөрсөн долоо хоногт Колумбын Меделлин хотноо хуримаа хийж, бүртгүүлсэн байна. Колумбд ижил хүйстэн гэр бүлийн хууль гарснаас хойш анх удаа гурвалсан гэрлэлт бүртгүүлсэн тохиолдол боллоо гэж мэдээлж байна. Гэрлэгсдийн содон харилцаа дөрвөн жилийн эхтэй бөгөөд анх дөрвүүлээ байжээ. Тэдний нэг нь хорт хавдраар өвчилсөн тул түүний дурсгалыг хүндэтгэж залуус гэрлэлтээ бүртгүүлсэн байна.