АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр \”Ким Кардашиан Уэст” буюу KKW нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргалаа. Уг бүтээгдэхүүн худалдаанд гаргаснаас 20 минутын дараа 14 сая ам доллар олжээ. Загварын томоохон агентлагууд Кардашианыг нүд ирмэхийн зуур мөнгө олно гэдгийг таамаглаж байсан ч 300 мянган ширхгийг нэг дор борлуулагдахыг төсөөлөөгүй байжээ.
Харин Кардашианы хамгийн бага дүү Кайли Женнер хэдэн жилийн өмнөөс гоо сайхны бренд гаргаж эхэлсэн ч эгчийнхээ амжилтад төдийлөн хүрч очоогүй юм.