МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр МАНАН-г сонгох биш цагаан сонголт хийхийг уриаллаа. Тэрээр \”Авлигач Оффшорчдын эрин үе дууссан. Ард түмэн эр зориг гаргаж, Монголын ирээдүйн төлөө сонголтоо хийсэн. Энэ сонгуульд Монголын ард түмэн хүчирхэг Монголын төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай нь МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардлаа. Монголчууд хар пиарын эсрэг нэгдэж чадлаа. Ард түмэндээ баярлалаа гэдгээ илэрхийлье. Энэ бол Монголчуудын олон жил хүлээж, тэмүүлж байсан мөрөөдөл. Бид ялсан. Монголчууд бид өнөөдөр ууртай байна. МАНАН төр барих эрхийг дахин дахин хулгайлсаар байна. Хэрвээ тэд шударгаар ялсан бол бид баяр хүргэх байсан. Шударга бус үйлдэлтэй эвлэрч болохгүй. Эвлэрвэл тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Бид зогсохгүй. Тэмцэх болно. Хагас сая Монголчуудын саналыг луйвардсан энэ явдалтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна\” гэв.
Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалтыг явуулахыг шаардаж байна. МАН ба АН-ын нэр дэвшигчийн алийг нь ч дэмжихгүй цагаан хуудсыг хар машинд хийхийг уриалж байна. Сонгуульд сайн хүмүүс оролцохгүй бол муу хүмүүс гарч зовоосоор байх болно. Монголын улс төрийн тэнгэрт үүр цайна.
Энэ сонгуулийн луйврыг хэрхэн зөвшөөрч болохгүй. МАНАН-гийнханд анхааруулж хэлэхэд Монголын ард түмнийг бүү басан доромжил. Монголын ард түмний саналыг тав арван төгрөгөөр худалдаж авахаа зогсоо.
Түүнчлэн тэрбээр сонгуулийн дүн маргаантай байгаа хэсгийн хороодод дахин санал хураалт ёстой гэж мэдэгдлээ. Мөн ирэх сарын 7-нд болох дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа. Гэхдээ энэ үеэр МАНАН-г биш цагаан сонголт хийж, цагаан хувьсгал эхлүүлэхийг уриаллаа.